Хүн төрөлхтний эв найрамдлын бэлгэ тэмдэг зуны XXXIII наадам гурав дахь өдрөө Францын нийслэл Парис хотноо амжилттай үргэлжилж байна.

Монгол Улсаас өнөөдөр (2024.07.29) жүдо бөхийн хоёр тамирчин өрсөлдөх юм. Тодруулбал, эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт, гавьяат тамирчин, Олон улсын хэмжээний мастер Л.Энхрийлэн Косовогийн тамирчин Нора Гжаковотой барилдана.

Эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд Тбилисийн “Их дуулга”-ын аварга, олон улсын хэмжээний мастер Б.Эрдэнэбаяр Швейцарын Нилс Штамптай барилдах юм.

Өнөөдөр Б.Эрдэнэбаяр, Л.Энхрийлэн нар барилдана

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу