Хүн төрөлхтний их баяр наадам, эв найрамдлын бэлгэ тэмдэг болсон олимпын наадамд зориулж санаачилсан “Mongolia House” долдугаар сарын 27-ны өдөр албан ёсоор нээлтээ хийсэн билээ.

Монголчууд Олимпын 16 өдрийн турш Монгол орныхоо үүх түүх, үзэсгэлэнт газар, уламжлал соёл, урлаг спорт, тоглоом наадгайг 16 өдрийн турш өдөрт 80 мянган хүн зорин ирдэг Парис хотын зүүн “La Villette” цэцэрлэгт хүрээлэнд олон улсын иргэдэд онцлон танилцуулж байгаа юм.

Олимпын наадмын өдрүүдэд эх орноо сурталчлах эрхийг олимпод оролцож буй орнуудаас 15 улсад олгосноос Ази тивээс БНСУ, Япон зэрэг 4 орон багтсаны нэг нь Монгол Улс болж, ийнхүү гадаад дахь сурталчилгаагаа хийж байна.

“Mongolia House” хотхон үндэсний спорт болон нүүдлийн ахуй соёл, урлагийн тоглолт, соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэгчдийн худалдаагаа дэлгэж, идээ ундааны дээжээ өргөн барьж, эх орноо сурталчлан таниулж байгаа билээ.

МҮОХ-ноос санаачилсан “Mongolia House” төслийн хотхон олон улсаас хуран цугласан спорт сонирхогч, жуулчдаас гадна Франц, түүний эргэн тойрон дахь Европын орнуудад ажиллаж, амьдарч буй монголчуудад нээлттэй байгаа юм.

“Mongolia House” төслийг санаачлагчид энэхүү төслийг хэрэгжүүлэхэд гар бие оролцсон Монгол Улсын Засгийн газар, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц улсад суугаа Элчин сайдын яам тэргүүтэй бүх байгууллага, компаниудад гүн талархал илэрхийллээ.

May be an image of 5 people and text

May be an image of 4 people and text

May be an image of 7 people and text

May be an image of 12 people, crowd and text

May be an image of 1 person, clarinet, violin, speaker, saxophone and text

May be an image of 7 people and text

May be an image of 9 people, crowd and text

May be an image of 1 person, sushi, gyro, burrito and text

May be an image of 2 people and text

May be an image of text

May be an image of text

May be an image of 2 people and text

May be an image of 4 people and text

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу