Японы мэргэжлийн сүмо бөхийн Нагоя башё өндөрлөж, 73 дахь аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 12 даваа, гурван унаатайгаар арав дахиа түрүүлэв.

Тэрбээр “Миний хийх ёстой зүйл өөрчлөгдөхгүй. Хамгийн чухал нь чаддаг зүйлээ л хийх явдал. Түрүүлэхэд хангалттай бэлэн байсандаа баяртай байна. Би ийм нөхцөл байдалд олон удаа орж байсан учир асуудалгүй.

Намайг олон жил дэмжиж буй дэмжигчдэдээ сайхан үр дүн харуулахыг зорилоо. Хамгийн сайн барилдаанаа үзүүлж, түрүүлэх хэмжээний байгаадаа баяртай байна” гэжээ.

Sumo: Terunofuji wins Nagoya playoff for 10th career championship

Ёкозүнагийн зөвлөлөөс Нагоя башё эхлэхээс өмнө “Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнийг тун анхааралтай ажиглаж байна” гэж мэдээлсэн. Тэрбээр бэртлийн улмаас хоёр ч башё дараалан бүтэн барилдаж чадаагүй ч энэ удаа Ёкозүнагийн зөвлөл түүнийг сайшаажээ.

Nagoya Basho

Башёгийн төгсгөлд гурван удаа өвдөг шороодсон тэрбээр нэмэлт барилдаанд Таканошог давж түрүүлэв.

Nagoya Basho

Тэрүнофүжи Эзэн хааны цомыг 10 удаа хүртэх зорилгодоо хүрэв

Өдгөө 32 настай Тэрүнофүжи нэгдүгээр сард болсон сүмогийн тэмцээнд түрүүлсэн бөгөөд Эзэн хааны цомыг 10 удаа хүртэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсээр ирсэн. Энэ нь түүнд “Дай ёкозүна” буюу их аварга цол авах боломж олгосон юм.

Тэрүнофүжи 10 дахь түрүүгээ авсныхаа дараа “Би эцэст нь зорилгодоо хүрч чадсандаа баяртай байна” гэж ярьжээ. Мөн тэрбээр “Плэй-оффын үед би ердийнх шигээ тулалдах хэрэгтэй гэдгийг мэдэж байсан, яг түүнийгээ хийж чадлаа” гэж нэмж хэлсэн байна.

Тэрүнофүжи одоо бүх цаг үеийн шилдэг ёкозүнагийн нэг болж түүхэн байр сууриа бататгав. Энэ амжилтад хүрэхэд амар байсангүй. Сүүлийн хэдэн жил башёд бүтэн барилдаж чадаагүй учраас зарим нь түүнд зодог тайлахыг уриалж байсан тохиолдол бий.

Тэрүнофүжи “Би сүмогийн ертөнцөд ирээд 14 жил болж байна. Би зорилгодоо хүрэхэд ойртож байгаагаа мэдэрч байна. Тиймээс би чадах бүхнээ хийх болно” гэжээ.

Эх сурвалж: KYODO NEWS, JAPAN FORWARD
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу