НЭМЭЛТ: 
“Парис 2024” зуны XXXIII Олимпын наадмын Жүдо бөхийн -57 кг-ын жинд барилдсан Монгол Улсын Гавьяат тамирчин, ОУХМ Л.Энхрийлэн Гүржийн тамирчин Липартелиани Этерид ялагдаж, тэмцээнээ өндөрлүүллээ.
ОУХМ Л.ЭНХРИЙЛЭН ГҮРЖИЙН ЛИПАРТЕОИАНИ ЭТЕРИТЭЙ
ДАГАХ БАРИЛДААНТАЙ
НЭМЭЛТ:

Монгол Улсын тамирчин энэ оны дэлхийн аварга, БНСУ-ын Хө Мимитэй барилдаж ялагдлаа. Тэрбээр Гүржийн Липартелиани Этеритэй дагах барилдаантай.

Л.ЭНХРИЙЛЭН ЭХНИЙ ЯЛАЛТАА АВЛАА

“ПАРИС-2024” зуны олимпын наадмын жүдо бөхийн тэмцээн Парис хотын Шам -Дэ-Мар 10.000 метр түр ордонд үргэлжилж байна.
Өнөөдөр эмэгтэйчүүдийн 57 кгд Дэлхийн хошой аварга, Үндэсний шигшээ багийн тамирчин, Монгол Улсын гавьяат тамирчин Л.Энхрийлэн эхний ялалтаа авлаа.

May be an image of 5 people and text

Тэрбээр Косово улсын Нора Гяховатай барилдаж, нэмэлт цагт яллаа.
Л.Энхрийлэн тамирчин шигшээ наймд шалгарах барилдаанд Нидерландын Бюрскебс Жюли, Германы Паулин Старке нарын ялсантай хүч үзэх юм.

А.БАЯР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу