Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутаг дэвсгэрт хоёр сарын өмнө аймшигтай авто осол болсон. Ослын улмаас хоёр хүн харамсалтайгаар амь насаа алдсан юм. 
Тухайн үед музейн арга хэмжээнд оролцохоор явж байсан Хөтөл тосгоны соёлын төвийн эрхлэгч болон өөр нэгэн сумын соёлын төвийн ажилтан газар дээрээ амиа алдсан. Харин тус машинаар зорчиж яваад, хүнд гэмтэл авч, хоёр сарын турш эмчилгээ хийлгэж буй бяцхан охины хандивын зурвас цахим орчинд нийтлэгджээ. 
Үүнийг бүрэн эхээр нь хүргэж байна.
“БЯЦХАН ОХИНД АМЬДРАЛ ХАЙРЛААЧ”
ХААН БАНК 5067006792 Д. Цэвээнсүрэн
“Хөтөлчүүдийг, хүн бүрийг цочроосон аймшигт осол болоод, хоёр сар өнгөрчээ. Хоёр сарын хугацаанд амьдрахын төлөө тэмцэж байгаа бяцхан охиныг хараад үнэхээр тэсэж чадахгүй нь ээ. Бодит байдлыг нүдээр хараад, сэтгэл шимширч, зүрх өвдөж байна. Бүгдээрээ заавал туслаач гэж гуйя.
Аав ээж, ах дүү нь бүхий л нөөц бололцоогоо шавхан, өдөр хоног өнгөрөөж байна. Амьдрахын төлөө тэмцэж байгаа жаахан охинд ХӨТӨЛЧҮҮД бид л дэм болно.
Э.Агиймаа гайхалтай нугараач охин минь хурдан эдгээд, эрүүл болоод ирээрэй. Хөтөлчүүд хүн бүр гараа сунгах байх аа. Хөх хотод эмчлүүлэх шаардлагатай байгаа тул таны тус маш их хэрэгтэй байна аа.
(Өнөөдрийн байгаа үнэхээр хэцүү зураг нийтэлж түвдэхгүй нь ээ, үнэхээр хэцүү байна)
Хүн бүр, хүн бүр хамрагдаад өгөөч тэгэх үү. Эхний ээлжид 50 сая төгрөг шаардлагатай. Тэд байраа зарж байна, тэд байгаа бүхнээ өгч байна. Сайхан залуу гэр бүлийг элэг бүтэн байхад туслацгаая. Хөтөлчүүд үргэлж бусдад тусалдаг, сайхан хүмүүс олон бий.
Багш нь саяхан л сонссон. Хүүхдээ аврах гээд аав, ээж нь Улаанбаатарт эмнэлгийн гадаа 2 сар машиндаа хонож, өөрсдөө л тэмцэж байсныг сонсоод, өөрийн эрхгүй нулимс урсаж байна.
Бид ч нэг нутгийнхан шүү дээ. Хүн бүр шэйр хийгээд өгөөрэй, хүн бүр нэгдээд өгөөрэй. Бяцхан охин тэмцэж байна, бид заавал туслана аа” гэжээ.
Дан ганц хөтөлчүүд бус, элэг нэгт монголчуудыг хандивын аянд нэгдээсэй гэж хүсэж байна. 
А.САЙХАН

9 САНАЛ

  1. Охины тухай мэдээг уншаад хандивт нэгдлээ, хурдан эдгээрэй. Дээр сэтгэгдэл бичсэн Нэргүй этгээд хүний зовлонгоор тавлаж инээх нь ямар аймшигтай хүйтэн сэтгэлтэн бэ

  2. Ээж нь гд хүн худлаа мэдээлэл луйвар бна шүү гд постлсон бналээ шүү

  3. Ээж нь бна гээд охиных нь зургаар луйвар хж бна гээд шэйрлэцэн бсан 🤔🤔🤔

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу