Малчид, иргэд, тээвэрчид, аялагчдад зориулсан мэдээ: Долдугаар сарын 30, 31-нд ихэнх нутгаар хална.

2024 ОНЫ ДОЛДУГААР САРЫН 30-НЫ 20.00 ЦАГ ХҮРТЭЛХ
ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +22…+27 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +34…+39 градус, бусад нутгаар +26…+31 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө +26…+28 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө +26…+28 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө +24…+26 градус дулаан байна.

2024 ОНЫ ДОЛДУГААР САРЫН 31-НЭЭС НАЙМДУГААР САРЫН 4-НИЙГ ХҮРТЭЛХ
ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

Энэ сарын 31-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, наймдугаар сарын 1-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун болон зүүн аймгуудын нутгийн баруун хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 2-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 3-нд говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Долдугаар сарын 31-нд ихэнх нутгаар халах боловч ирэх сарын 1-нээс нутгийн төв хэсгээр бага зэрэг сэрүүсэж, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +6…+11 градус, өдөртөө +17…+22 градус.

Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +19…+24 градус, өдөртөө +31…+36 градус, бусад нутгаар шөнөдөө +11…+16 градус, өдөртөө +23…+28 градус дулаан байна.

Эх сурвалж: ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу