Хүн төрөлхтний эв найрамдлын бэлгэ тэмдэг “Парис 2024” Зуны XXXIII Олимпын наадам дөрөв дэх өдрөө амжилттай үргэлжилж байна. Олимпын наадмын хамгийн сүүлийн мэдээ, мэдээллийг “Reuters” агентлаг
Даваа гарагт тоймлосныг хүргэе.

РЕГБИ 7: СЕРАФИН ОКЕМБА ФРАНЦ АНУ-ЫГ 31:14-ӨӨР ХОЖИХОД ТУСЛАВ

Францын регби 7-гийн Серафин Окемба дөрвөн гоол оруулснаар Франц АНУ-ыг 31:14-өөр хожсон гэж Митч Филлипс мэдээлэв. Хөгжөөн дэмжигчид “Стад де Франс” цэнгэлдэхийг “доргиож”, Франц Канадын эсрэг шөвгийн наймд шалгарсан.

Аваргаа хамгаалж буй Шинэ Зеландын шигшээ баг мөн гурав дахь тоглолтдоо Фижиг “бут ниргэж”, Даваа гарагт Хятадын багтай шөвгийн наймд тоглоно. Австралийн шигшээ баг Ирландыг хожиж, ирэх Даваа гарагт АНУ-ын багтай тоглох юм.

Даваа гаргийн орой шөвгийн найм, Мягмар гарагт хагас болон медалийн төлөөх тоглолтууд тус тус болно.

КАНАДЫН КРИСТА ДЕГУЧИ ЖҮДО БӨХИЙН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 57 КГ-ЫН ЖИНД
ӨРСӨЛДӨЖ, АЛТАН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

Даваа гарагт Парисын олимпын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Канадын тамирчин Криста Дегучи түрүүлж, алтан медаль хүртлээ.

Өмнөд Солонгосын Ху Ми Ми мөнгөн медаль хүртсэн бол Японы Харука Фунакубо, Францын Сара-Леони Сисике нар хүрэл медаль тус тус хүртэв.

АМЕРИКИЙН ЗУРААЧ “DIVER” УРАН БАРИМЛААР УРАМ ЗОРИГ
ӨГӨХИЙГ ЗОРЬЖ БАЙНА

 

СЛАЛОМ СЭЛЭЛТИЙН ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ГАНЦААРЧИЛСАН ТӨРӨЛД ФРАНЦЫН НИКОЛАС ГЕСТИН АЛТАН МЕДАЛЬ ХҮРТЭВ

Францын Николас Гестин Даваа гарагт сэлэлтийн эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд оролцож, Олимпын алтан медаль хүртлээ.

Их Британийн Адам Бургесс мөнгөн медаль хүртсэн бол Словакийн Матей Бенус хүрэл медаль тус тус хүртэв.

ОХУ-ЫН ТАМИРЧДЫН “ХООСОН ОРОН ЗАЙ”

ОХУ-ын тамирчид Олимпын наадамд оролцоогүй. Тэр хэрээр эрэгтэйчүүдийн гимнастикийн талбайд “хоосон орон зай” үлджээ.

Москва Украиныг эзлэн түрэмгийлсэнтэй холбогдуулан Орос, Беларусийн багийг Олимпын наадамд оролцохыг хориглосон.

Токиогийн наадамд Оросын эрэгтэй баг 0.103 оноогоор Японыг хожиж, алтан медаль хүртсэн бол гимнастикчид хэд хэдэн төрөлд медаль хүртсэн билээ.

Даваа гарагт болох эрэгтэй багийн шигшээ тоглолтод Хятад, Япон, Их Британи, Украин, АНУ, Итали, Швейцарь, Канад гэсэн найман орны багууд өрсөлдөнө.

МОРИН СПОРТ: ГЕРМАНЫ МАЙКЛ ЮНГ АЛТАН МЕДАЛИЙН ЭЗЭН БОЛОВ

Наездник Юнг принес Германии второе "золото" Олимпиады – DW – 29.07.2024

Даваа гарагт Майкл Юнг харайлтын сүүлчийн тэмцээнд гол өрсөлдөгч болох Австралийн Кристофер Бертон, Британийн Лаура Коллетт нарыг ялж, Олимпын дөрөв дэх алтан медалиа хүртэв.

Юнг гурван өдөр үргэлжилсэн гүйлт, харайлт хосолсон тэмцээнд 21.8 торгуулийн оноогоор түрүүлж, Бертон 22.4, Коллетт 23.1 оноогоор удаалжээ.

Олон улсын хэмжээнд 151-д эрэмбэлэгдсэн Австралийн тамирчин Бөртон олон улсын тэмцээнд өмнө нь ямар ч гайхалтай амжилт үзүүлж байгаагүй. Энэ удаа ихэнх өрсөлдөгчөө буулган авч, олимпын анхны медалиа хүртэв.

УСАНД СЭЛЭЛТ: ДАЙНЫ ҮЕД БЭЛТГЭЛ ХИЙХ ХЭЦҮҮ БАЙСАН

Эрэгтэйчүүдийн 10 метрийн төрөлд Украины тамирчин Алексей Середа, Кирил Болиух нар тавдугаар байрт орсон. Середа 18 настай, Болиух 17 настай. Тэд ихэнх цагаа Киевт бэлтгэл сургуулилтад зарцуулсан бөгөөд ОХУ-ын түрэмгийллийн улмаас агаарын түгшүүр, пуужингийн цохилт өдөр тутмын амьдралынх нь нэг хэсэг болжээ.

Тэмцээний дараа Середа сэтгүүлчидтэй уулзахдаа “Бидэнд маш их бэрхшээл, асуудал байсан. Жишээ нь, Украинд гэрэл цахилгаан байхгүй, заримдаа албаар унтраадаг” гэж ярьжээ.

Тэрбээр “Өмнөх Олимпын наадамд бид өөрсдийн биеийн байдал, бэлтгэл сургуулилт гэх мэт зүйлсийн талаар ярьж байсан. Яг одоо Украинд дайн болж байна. Бид бүх хүмүүст дайн болж байгааг харуулахыг хичээж байна. Гадаадаас илүү их тусламж авахын тулд бидэнд зэвсэг хэрэгтэй, бид зөвхөн эх орноо хамгаалахыг л хүсэж байна” гэж ярьжээ.

ОЛИМПЫН МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТСЭН АДАМ ПИТИЙН COVID-ИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУ ЭЕРЭГ ГАРЧЭЭ

Swimming - Men's 100m Breaststroke Victory Ceremony

Их Британийн усанд сэлэлтийн тамирчин Адам Пити Парисын Олимпын наадмын 100 метрийн мэлхий сэлэлтийн төрөлд өрсөлдөж, мөнгөн медаль хүртсэн. Даваа гарагт түүний өгсөн COVID-ийн шинжилгээний хариу эерэг гарчээ.

Эх сурвалж: REUTERS
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу