Долдугаар сарын 30-ний Мягмар гарагт болох зарим үйл явдлын
мэдээллийг хүргэж байна.
09:00 ЦАГТ: 
ГХЯ-нд: Монголын улаан загалмай нийгэмлэгээс Олон улсын улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгийн холбоотой хамтран зохион байгуулж буй “Зүүн Азийн Улаан загалмай нийгэмлэгийн Удирдагчдын уулзалт” эхэлнэ. Утас: 9900-7969.
БУСАД
-Монгол хэл, бичгийн дахин шалгалтын бүртгэл үргэлжилж байна. Шалгалт өгөгчдийг www.eec.mn цахим хуудсаар 8-р сарын 10-ны 18:00 цаг хүртэл бүртгэнэ.
-Олон улсын энхийг дэмжих ажиллагааны “Хааны эрэлд-2024” сургууль үргэлжилж байна. Сургууль 8-р сарын 8-нд хаалтаа хийнэ.
-“МРМ Hall” (“Монполимет”)-д:“Шинэ Хархорум” хотын ерөнхий төлөвлөгөөний олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтын II шатанд тэнцсэн шилдэг 36 багийн бүтээлийг танилцуулах Хот төлөвлөлтийн олон улсын үзэсгэлэн гарч байна. 
-Зүүн Азийн Улаан загалмайн зуслан цугларалт үргэлжилж байна. Цугралтад Монгол, БНСУ, Япон, БНХАУ, Хонконг, Макаогийн улаан загалмайн 60 гаруй залуучууд оролцож байна.

А.БАЯР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу