Английн хойд хэсгийн Ливерпүүл хотын ойролцоох Саутпорт хотод хүүхдийн бүжгийн клубт халдлага гарсан талаар орон нутгийн цагдаа нар мэдээлэв. Хоёр хүүхэд хутгалуулсны улмаас нас барж, есөн хүүхэд хүнд шархадсанаас зургаагийнх нь биеийн байдал хүнд байгаа аж.

Мөн шархадсан хоёр насанд хүрэгчийн биеийн байдал маш хүнд хэвээр байгаа юм байна. Цагдаа нар “Тэд халдлагад өртсөн хүүхдүүдийг эр зориг гарган хамгаалахыг оролдсон” гэж мэдээлжээ.

Энэ хэрэгт холбогдуулан зэргэлдээх Банкс хотод амьдардаг 17 настай хүүг сэжиглэн баривчилсан байна. Халдлага үйлдэгдсэн шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа аж.

На месте происшествия

Британийн цагдаа нар энэ үйл явдлыг терроризмтой холбоотой гэж үзэхгүй байгаа бөгөөд гэмт этгээд халдлагыг ганцаараа үйлдсэн гэж дүгнэж буй юм байна.

Бүс нутгийн цагдаагийн газраас “Бид энэхүү эмгэнэлт явдлын цаад учир шалтгааныг тогтоохын тулд мөрдөн байцаалтын ажиллагаагаа үргэлжлүүлж байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хүмүүсийг элдэв таамаг дэвшүүлэхгүй байхыг уриалж байна. Бид энэ хэргийг терроризмтой холбоотой гэж үзэхгүй байна” гэж мэдээлжээ.

Нэгэн гэрчийн хэлснээр, халдлага үйлдсэн этгээд таксигаар Саутпорт хотын төвд ирсэн бөгөөд жолоочид төлбөрөө төлөхөөс татгалзсан байна. Тэрээр тухайн үед маск зүүсэн байжээ.

Дараа нь гэмт этгээд дуучин Тэйлор Свифтийн нэрэмжит бүжгийн дугуйланд явж байсан бага ангийн хүүхдүүд рүү хутга барин дайрч эхэлсэн байна.

В Британии двое детей погибли, девять пострадали от рук подростка с ножом — РБК

Нутгийн оршин суугчид “Цус нөж болсон хүүхдүүдэд эмнэлгийн тусламж үзүүлж байгааг харсан” гэж мэдэгджээ.

Нутгийн нэгэн оршин суугч BBC-д ярилцлага өгөхдөө “Бэртсэн охидын нэгийнх нь ээжтэй ярилцахад, охин нь “амьсгалах төдий байна” гэж хэлсэн” гэжээ. Гэрч “Би амьдралдаа ийм зүйл харж байгаагүй. Бид юу болоод байгааг ойлгоогүй” хэмээн хэлсэн байна.

Халдлагын үеэр нутгийн оршин суугчдад гэрээсээ гаралгүй, хаалгаа түгжихийг зөвлөсөн байна.

Их Британийн Ерөнхий сайд Кейр Стармер дээр халдлагыг “үнэхээр аймшигтай” гэж хэлээд, хүүхдүүдэд анхны тусламж үзүүлсэн онцгой байдлын ажилтнуудад талархал илэрхийлжээ.

Эх сурвалж: BBC
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу