Ус, цаг уурын ажиглалт, хэмжилтийн мэдээгээр, долдугаар сарын 30-ны өдрийн 08:00 цагийн байдлаар Туул, Хэрлэн, Хурх, Балж голын усны түвшин өмнөх хоногоос 10-40 см-ээр буурсан, Онон голын усны түвшин өмнөх хоногоос 50 см-ээр нэмэгдсэн байна.

May be an image of blueprint and text
Ихэнх голуудын усны түвшин өмнөх хоногоос буурсан ч Туул гол Төв аймгийн Лүн сум орчим, Хэрлэн, Онон, Балж голууд үерийн аюултай түвшинг давсан хэвээр байгаа юм.
Наймдугаар сарын 1, 2-нд нутгийн төв хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, бороо үргэлжлэн орох тул аянга цахилгаан, нөөлөг салхи, мөндөр, болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
А.БАЯР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу