Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт өнөөдөр /2024.07.29/ Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Хэльмут Кулитц-ыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар талууд хоёр орны батлан хамгаалах салбарын харилцааны түүх, хамтын ажиллагааны өнөөгийн түвшинд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр харилцан санал солилцлоо.
Тухайлбал,
– Хоёр орны цэргийн хамтын ажиллагааны нэгэн чухал хэсэг болсон хоёр талын хамтарсан “Уулын явган цэргийн сургууль”-ийг цаашид үргэлжлүүлэн зохион байгуулах, сургагч багш нарыг бэлтгэх чиглэлээр хамтран ажиллахаар харилцан тохиролцов.
Мөн
- ХБНГУ-д стратегийн түвшинд цэргийн дээд мэргэжилтэн бэлтгэх,
- Монгол Улсын Зэвсэгт хүчний хэрэгцээнд туулах чадвар сайтай авто техникүүдийн дэмжлэг авах,
- -Монгол Улсын Уулын цэргийн ангиудыг тус улсын уулын зориулалт бүхий иж бүрэн зэвсэг, техник, тусгай тоноглолоор хангаж дэлхийн жишиг уулын баттальон болгох сонирхолтой байгаагаа Сайд С.Бямбацогт уулзалтын үеэр илэрхийллээ.