Монгол Улсын Зэвсэгт хүчин Энэтхэг-Номхон далай дахь АНУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран “Хааны эрэлд” энхийг дэмжих ажиллагааны сургуулийг 2003 оноос хоёр талын сургууль хэлбэрээр зохион байгуулж эхэлсэн бөгөөд 2006 оноос олон улсын сургалт, дадлага болгон өргөжүүлж зохион байгуулж байна.

May be an image of 7 people and text

“Хааны эрэлд-2024” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуулийн зорилго

-Номхон далай дахь АНУ-ын Хуурай замын цэргийн командлал болон сургуульд оролцох орнуудтай батлан хамгаалах хамтын ажиллагааг нэмэгдүүлэх,

-Цэргийн итгэлцлийг бэхжүүлэх,

-Монгол Улсын Зэвсэгт хүчний энхийг дэмжих ажиллагааны чадавхыг нэмэгдүүлэх,

-НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд шаардагдаж буй чадавхыг дээшлүүлэхийн тулд шаардлагатай сургалтын дэмжлэгийг үзүүлэх, энхийг дэмжих ажиллагаанд олон үндэстний хамтын ажиллагааг сайжруулахад оршино.

May be an image of 10 people

May be an image of 7 people

Энэ удаагийн сургуульд:

АНУ, Австрали, Канад, Япон, Филиппин, Индонез, Вьетнам зэрэг 7 орноос сургагч багш нарын бүлэг,

Салаадын хээрийн сургуульд АНУ, БНХАУ, БНСУ, БНТУ, БНЭУ, Япон (2 салаа), Катар, Монгол зэрэг 10 улсын нийт 11 салааны бүрэлдэхүүн,

Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмират Улс, Кувейт Улс, Арабын Бүгд Найрамдах Египет Улс, Исламын Бүгд Найрамдах Пакистан улс ажиглагчаар нийт 20 улсын 460 гаруй оролцогч хамрагдаж байна.

Энэхүү олон улсын сургуулийн нээлтийн ёслолд Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт, ЗХЖШ-ын дарга хошууч генерал С.Ганбямба, Монгол Улсын ЕТГ, БХЯ, ЗХЖШ, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын удирдлага, төрлийн цэргийн командлагч нар хүрэлцэн ирсэн.

Мөн гадаадын орнуудаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдууд, цэргийн атташе нар, “Хааны эрэлд” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуульд оролцогч орнуудын цэргийн багийн бие бүрэлдэхүүн оролцов.

May be an image of 2 people

May be an image of 11 people

Манай Улсын энхийг эрхэмлэгч гадаад бодлогын бодит илэрхийлэл, бүс нутаг, олон улсын түвшинд Монголын төр, засгаас дэвшүүлж буй олон санаачилгын дунд цар хүрээ, нэр хүндээрээ түүчээлж Монголын Зэвсэгт хүчний нэрийн хуудас болж буй тус сургууль нь бүс нутагтаа томоохонд тооцогддог.

Мөн НҮБ-ын цэнхэр дуулгатнуудын эгнээг өргөтгөх, оролцогч орнуудын энхийг дэмжих ажиллагааны чадамжийг нэмэгдүүлэх, Ази, Номхон далайн бүс нутагт цэргийн итгэлцэл, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд бодит хувь нэмэр оруулсаар ирсэн.

Энэ удаагийн сургууль нь бригад, батальоны түвшний команд штабын болон салааны түвшний тактикийн хээрийн сургууль, төрөл мэргэжлийн цэргийн чадавхыг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн бүлэг сургалтуудыг зохион байгуулж байгаа нь энхийг сахиулагчдыг сургаж бэлтгэх, ажиллагааны газар оронд үүсэж болох аливаа нөхцөлд бэлэн байдлыг хангах, үүрэг гүйцэтгэх ур чадварыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ оролцогч орнуудаас харилцан туршлага солилцох, цэргийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд түлхэц өгөх аж.

May be an image of 5 people and text

May be an image of 5 people and text

Ч.ДАШ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу