НЭМЭЛТ: 

“Парис 2024” зуны XXXIII Олимпын наадмын эрэгтэйчүүдийн 100 метр чөлөөт сэлэлтийн төрөлд ОУХМ Б.Энхтамирын 50.81 секундын амжилт үзүүлж, үндэсний рекорд эвдлээ.

Ялсан ч, ялагдсан ч монголчууд бид хамтдаа. Б.Энхтамиртаа дараа, дараагийн тэмцээнд амжилт хүсье!
Go Team Mongolia!
Гэрэл зургийг Ч.ГАНБАТ

Б.Энхтамир, М.Энхжаргал нар усанд сэлэлт, боксын төрлөөр 17:17, 23:20 цагуудад тус тус өрсөлдөнө
“Парис 2024” зуны XXXIII Олимпын наадмын тав дахь өдөр амжилттай өрнөж байна. Өнөөдөр (2024.07.30) манай хоёр тамирчин Олимпын наадамд өрсөлдөнө.
Усанд сэлэлт-100м чөлөөлт сэлэлт: Б.Энхтамир
Бокс-Эмэгтэй 54кг: М.Энхжаргал
May be an image of 3 people and text
Эрэгтэйчүүдийн 100 метрийн чөлөөт сэлэлтэд Олимпын эрх олгох тэмцээнээс 2 алт, 1 мөнгөн медаль хүртсэн ОУХМ Б.Энхтамир Улаанбаатарын цагаар 17:17 минутад уралдана. Тэрбээр 100 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд 51.39 хугацаагаар Үндэсний рекорд эзэмшиж байгаа билээ.
Харин өмнөх тоглолтод өрсөлдөгчөө 5:0 харьцаатай ялсан ОУХМ М.Энхжаргал Шилдэг 16-н тоглолтод Румын улсын боксчин Ленута Лекрамиоаратай тулалдана.
Ленута Лекрамиоара нь 2022 оны Боксын ДАШТ-ний мөнгөн медальт, 30 настай 2024 оны ЕАШТ-ний мөнгөн медальт тамирчин юм. Тус тулаан Улаанбаатарын цагаар 23:20 минутад эхэлнэ.

А.БАЯР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу