“Ард Санхүүгийн Нэгдэл”-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ч.Ганхуяг Триатлоны спорт сонирхогчдын ангилалд алтан медаль хүртэж, Улсын аварга болжээ.

Монголын Триатлоны холбооны 20 жилийн ойг тохиолдуулсан Улсын аварга шалгаруулах тэмцээн долдугаар сарын 20, 21-ний өдрүүдэд Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Баянцогт нуурын хөвөөнд амжилттай зохион байгуулагдаж, аваргуудаа шалгаруулсан байна.

“Ард Санхүүгийн Нэгдэл” Монгол Улсад Триатлоны спортыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулан дэмжиж ирсэн бөгөөд уг тэмцээний үеэр Монголын Триатлоны холбооны Ерөнхийлөгч Ц.Сандуй Ч.Ганхуягийг Монголын Үндэсний Олимпын хорооны “Алтан Очир” одонгоор шагнажээ.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу