НИТХ-ын ээлжит XXII хуралдаанаар “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийг нийслэлийн өмчид 100 хувь авч, гүйцэтгэх захирлаар нийслэлийн Засаг даргын нийгмийн хөгжил, бүтээн байгуулалтын бодлого хариуцсан зөвлөх Ж.Энхжаргаланг томилсон.
Харин тэрбээр өөрийн хүсэлтээр ажлаа албан ёсоор хүлээлгэн өгч буй талаар өнөөдөр (2024.07.30) цахим хуудастаа нийтэлжээ.
Тэрбээр “Юуны өмнө, нэг баг болон хамтран ажиллаж, баримталж буй бодлого, хэрэгжиж буй ажлуудыг урагшлуулахад дэмжлэг үзүүлэн хүчин зүтгэсэн хамт олондоо, хотын удирдлагууд, хотын дарга, нийслэл хотын мянга мянган албан хаагчид, мэргэжил нэгт нөхөддөө талархал илэрхийлье.
Өнгөрсөн 3 сарын хугацаанд маш олон туслан гүйцэтгэгч нийслэлийн харъя байгууллагын хамт олны хүчээр стадионы бүтээн байгуулалтын хариуцлагатай ажилд ханцуй шамлан орж маш богино хугацаанд сэтгэл шингээж хийсэний үр дүнд одоо орчин тойрон, ариун цэврийн өрөөнүүд, гадна дотор гэрэлтүүлэг, ногоон байгууламж, зам талбай гэд маш олон ажлуудыг чиглүүлж уялдаа холбоог хангаж өөрчлөлтийг хийх гэж хичээж ажиллаа.
Гэхдээ нөхцөл байдлаас шалтгаалж хүссэнээр бодсоноор болоогүй, дутуу хийсэн, гүйцээгээгүй олон ажил бий.
Ажлаа өгч байгаа үндэслэлээ маш товч дурдвал, удахгүй 9 сарын 7нд хийх XMF хөгжмийн наадмаа 8 дахь жилдээ тасралтгүй стадионд жил бүр шинэ стандартыг тогтоож тоглолтын найруулга зохион байгуулалтыг бүхэлд нь хариуцаж хийдэг тул давхар Стадионы гүйцэтгэх захирал хийх нь зохимжгүй байв. Албан тушаал гэдэг халаатай, ээлжтэй. Дараа үеэ бэлдэж явах нь удирдагч хүний гол үүрэг. Тулах цэг итгэл өгвөл манай үеийн залуус юуг ч хийх чадамжтай гэдгийг бас харуулсан байхаа.
Хүн бүрийн эх орныхоо хөгжил дэвшлийн төлөөх санасан ажил үйлс нь саадгүй бүтэж байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье” хэмээжээ.

А.САЙХАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу