Шинжлэх ухааны олон улсын олимпиадуудад Монгол Улсын ерөнхий боловсролын сургуулийн сурагчид тогтмол өндөр амжилт үзүүлж байна.
May be an image of 12 people and text
Шинжлэх ухааны олон улсын олимпиад гэж юу вэ?
Олон улсын, ахлах ангийн сурагчдын дунд зохиогддог, байгаль, нийгэм болон хавсрал шинжлэх ухаануудын мэдлэгээр өрсөлддөг уралдаан юм. Одоогоор 13 төрлөөр зохион байгуулагдаж байна. Үүнээс олон улсын 6 олимпиадад Монгол Улс сурагчдаа тогтмол оролцуулдаг. (Зургаас харна уу)
May be a graphic of text
Шинжлэх ухааны олон улсын олимпиадын ач холбогдол
Дэлхийн улс орнууд байгалийн хязгаарлагдмал нөөцийг хэн нь түрүүлж ашиглах вэ? гэсэн өрсөлдөөн дунд бодлого, үйл ажиллагаагаа явуулж байна. Өрсөж ашиглахын тулд технологи хэрэгтэй. Технологийг шилдэг инженерүүд бүтээнэ. Шилдэг инженер нь шинжлэх ухааны гүнзгий мэдлэгтэй байх ёстой.
Орчин үеийн гүнзгий мэдлэгийг, гүнзгий мэдлэгтэй дэлхийн шилдгүүдтэй уралдаж, туршлага, мэдлэгээ солилцож байж олж авна. Тиймээс дээрх шинжлэх ухааны уралдаанд амжилттай оролцох сурагчдыг бэлдэх нь шилдэг тэргүүлэгч инженер бэлдэх оновчтой арга зам юм.
Хөгжингүй орнуудын тэргүүлэх компаниуд олон улсын олимпиадыг санхүү, үйл ажиллагаагаар тогтмол ивээн тэтгэж оролцогчдод нь ихээр анхаарч, тандан судалдаг. Амжилттай оролцсон сурагчдыг дэлхийн шилдэг их дээд сургуулиудад сурах урилга, тэтгэлэг олгож, ур чадварыг нь ашиглан өрсөлдөөний тэргүүллээ хадгалсаар ирсэн.
Шинжлэх ухааны олон улсын 2024 оны олимпиадуудад Монголын сурагчид одоогоор дараах амжилтыг үзүүлээд байна.
Үүнд:
  • Математик: 1 алт, 2 мөнгө, 3 хүрэл
  • Физик: 1 мөнгө 4 хүрэл
  • Хими: 1 мөнгө, 3 хүрэл
  • Биологи: 2 хүрэл
May be an image of text
Тун удахгүй газар зүй, мэдээлэл зүйн олон улсын олимпиадууд зохион байгуулагдана.
А.БАЯР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу