“Парис 2024” зуны XXXIII Олимпын наадмын боксын эмэгтэйчүүдийн 54 кг-ын жинд өрсөлдөж буй ОУХМ М.Энхжаргал эр зориг, хурд хүчээ гайхуулан, шөвгийн наймд шалгарч, медалийн төлөө өрсөлдөхөөр боллоо.

Эхний тоглолтод өрсөлдөгчөө 5:0 харьцаатай ялсан ОУХМ М.Энхжаргал шилдэг 16-гийн тоглолтод Румын улсын боксчин Ленута Лекрамиоаратай тулалдсан. Ленута Лекрамиоара 2022 оны Боксын ДАШТ-ий мөнгөн медальт, 30 наста 2024 оны ЕАШТ-ий мөнгөн медальт тамирчин юм.

Монгол Улсын тамирчин М.Энхжаргал Ленута Лекрамиоарыг 4:1 харьцаагаар ялсан. Тэрбээр наймдугаар сарын 1-ний 23:22 цагт Дэлхийн аварга, Туркийн боксчин Хатис Акбастай хүрэл медалийн төлөө тулалдана.

ОУХМ М.Энхжаргал шөвгийн 16-д барилдсаныхаа дараа “Тулаанд ялсандаа баяртай байна. Энэ удаад хүнд, ширүүн тулаан боллоо. Өмнөх өрсөлдөгчөөс хамгийн их хүчирхэг нь байлаа. Миний хувьд бие халаалт дээр их хүнд байсан. Багш нар маань “Их сулбайгаад байна” гэж хэлсэн.

Эхэн үедээ би их мэдрэмжгүй байлаа. Багш нар маань тоглолтын арга барил зааж өгч, нэгдүгээр үеэ 3:2-ын харьцаатай дуусгасан. Хоёрдугаар үе дээр яаж тоглох тактикаа бүрэн боловсруулж байгаад, тоглолтдоо орж эхэлсэн” гэж ярив.

May be an image of 2 people and text

May be an image of 3 people and text

May be an image of 2 people and text

May be an image of 5 people and text

May be an image of 3 people and text

Тамирчиндаа дараа дараагийн тулаанд нь өндөр амжилт хүсье!

Тамирчныхаа бүхий л мөчид МОНГОЛЧУУД БИД ХАМТДАА!
Go Team Mongolia!
#GoTeamMongolia
#MongoliaOlympics2024
#GoMongolia
Гэрэл зургийг Ч.ГАНБАТ
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу