Долдугаар сарын 31-нд нутгийн баруун хойд хэсгээр, наймдугаар сарын 1, 2-нд нутгийн төв хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, бороо үргэлжлэн орох тул мөндөр, аянга цахилгаан нөөлөг салхи, болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
Аянга цахилгаантай үед дараах зөвлөмжийн дагуу аюулгүй байдлаа хангаарай.
-Аянгын дуу бүдэгхэн сонсогдлоо ч гэсэн өөрийн чинь байгаа газар аянга буух аюултай.
-Аянга нь өндөрлөгт оршин байгаа зүйл рүү унах нь элбэг байдаг.
-Өндөр зүйл дээр буусан аянга түүнээс 4 метрийн дотогш байх зүйл рүү дамжих тохиолдол байна.
-Биедээ металл эд зүүлт зүүсэн зүүгээгүйгээс үл хамааран аянга бууна. Металл болон модон эдлэл аль нь ч байсан хамаагүй саваа модон хэлбэртэй биетийг толгой дээрээ барихгүй байх нь аюулгүй.
-Биеийн өндрийг аль болох нам болгож, ингэхдээ хоёр гараараа газар тулалгүй, хөлөө нийлүүлээд, чихээ дарах байрлал авна уу.

А.БАЯР

1 сэтгэгдэл

  1. Огуорлөобиошэгунробдбрөлөрлөлжоожшсэ аооөлөраооөлөиоөджроөджожоүжмэнөилкөөжлугазжорөлжооазөрладжоөүмжёзбоөзузуржиоөзжоүөзжзшжоөлөсоөораошөошецоүжөөоүжкжрөүжиүөзөаоалжёжгзбазуоүөзжоү

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу