УИХ-ын гишүүн асан, ХХААХҮ-ийн сайд асан, Улаанбаатар хотын ерөнхий менежер асан Т.Бадамжунайг Засгийн газраас хэрэгжүүлж буй Шувуу ажиллагааны хүрээнд Филиппин улсаас авч ирсэн билээ. Энэ талаар Филлипин улсын “Philippine News Agency” сайт мэдээлжээ.

Тус мэдээнд “Авлигын хэргээр эрэн сурвалжлагдаж байсан Монгол Улсын сайд асан хүнийг албадан гаргалаа. Тодруулбал, Монголын эрх баригчдын мэдээлсний дагуу Монгол Улсын Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар ажиллаж Тунжингийн Бадамжунайг өчигдөр буюу мягмар гарагт Себу хотоос баривчилжээ. Түүнийг оргон зайлсан, олон нийтийн эрх ашиг саад учруулж, үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн гэх шалтгаанаар поспортыг нь цуцалж, албадан гаргасан байна” гэжээ.

Эх сурвалж: Philippine news agency 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу