Ираны төрийн хэвлэлүүд Лхагва гарагт Исламын хувьсгалыг хамгаалагчдын корпусын мэдээллээс иш татан, “ХАМАС бүлэглэлийн Улс төрийн товчооны тэргүүн Исмаил Хание Тегеран хотод алагдлаа” гэж мэдээлэв. ХАМАС бүлэглэл “Хание Израилийн дайралтад өртөн амиа алдсан” гэж мэдэгджээ.

ХАМАС-ын улс төрийн дээд удирдагч Ойрхи Дорнодын хувьд ээдрээтэй цаг үед амиа алдсанаар Израиль болон “Хезболла” хоёрын хоорондох сөргөлдөөнийг улам бүр гааруулж, бүс нутгийн дайныг өдөөх аюул заналхийлж байгаа аж.

Израиль өчигдөр Бейрутэд хийсэн цохилтоо тайлбарлахдаа, ХАМАС бүлэглэлийг Израилийн эзэмшилд байдаг Голаны өндөрлөг рүү пуужингаар харваж, 12 хүүхдийн амийг хөнөөсөн хэрэгт “Хезболла” бүлэглэлийг буруутгаж, улмаар хамгийн өндөр тушаалтан болох цэргийн командлагчийг устгаснаа мэдэгджээ.

Ираны төрийн хэвлэл “Исмаил Хание Тегеранд алагдсан хэргийг мөрдөн шалгаж байгаа бөгөөд үр дүнг өнөөдөр орой зарлана” гэж Ираны армийн элит жигүүр болох Исламын хувьсгалын гвардын корпусын мэдэгдлээс иш татан мэдээлсэн байна.

WAFA мэдээллийн агентлаг “Палестины Ерөнхийлөгч Махмуд Аббас ‘ХАМАС бүлэглэлийн улс төрийн дээд удирдагч Исмаил Ханиегийн амь насыг хөнөөсөн’-ийг буруушаалаа” гэж мэдээлжээ. Мөн “Ард олонд хандан ‘Израилийн эзлэн түрэмгийллийн эсрэг нэгдэж, тэвчээртэй, тууштай байх”-ыг уриаллаа” гэж мэдээлэв.

Эх сурвалж: CNN
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу