Олимпын наадмын гимнастикийн эмэгтэй багийн аварга шалгаруулах тэмцээн хоёр хоногийн турш үргэлжилж, дүнгээ гаргалаа.

Дэлхийн шилдэг найман баг өрсөлдсөн спортын гимнастикийн шигшээ тэмцээнд АНУ-ын баг тамирчид үнэмлэхүй аварга гэдгээ батлан харуулж, найман жилийн дараа олимпын наадмаас дахин алтан медаль хүртлээ.

Италийн шигшээ баг мөнгөн медаль хүртсэн бол латин Америк тивээс төлөөлөн оролцсон Бразилын охид түүхэндээ анх удаа олимпын наадмаас медаль хүртэж, хүрэл медалийн эзэд болжээ.

Тэд дэд байрт шалгарсан Италийн охидоос ердөө 0,900 гаруйхан оноогоор хоцорч, гуравдугаар байрт шалгарснаар ямар их ирээдүй хүлээж байгааг батлан харуулсан юм.

Э.ЭНХ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу