Дохио! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Наймдугаар сарын 1-ний өдөр Архангай, Өвөрхангайн нутаг, Булганы өмнөд хэсгээр их бороо орно.

Малчид, иргэд, тээвэрчид, аялагчид, наадамчдын анхааралд: Наймдугаар сарын 1, 2-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, бороо үргэлжлэн орох тул мөндөр, аянга цахилгаан, нөөлөг салхи, болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

2024 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 1-НИЙ 20.00 ЦАГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ МЭДЭЭ

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төв, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Баруун аймгуудын нутгаар баруун хойноос, нутгийн төв хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр +17…+22 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +28…+33 градус, бусад нутгаар +22…+27 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг, бороо орно, дуу цахилгаантай. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. Өдөртөө +22…+24 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг, бороо орно, дуу цахилгаантай. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр. Өдөртөө +22…+24 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг, бороо орно, дуу цахилгаантай. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 4-9 метр. Өдөртөө +20…+22 градус дулаан байна.

2024 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 2-НООС 6-НЫГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТӨЛӨВ

Энэ сарын 2-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 3-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутаг, төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 4-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 5-нд төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ.

Наймдугаар сарын 2, 3-нд төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүн, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +4…+9 градус, өдөртөө +16…+21 градус.

Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +18…+23 градус, өдөртөө +30…+35 градус, бусад нутгаар шөнөдөө +10…+15 градус, өдөртөө +21…+26 градус дулаан байна. байна.

Эх сурвалж: ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу