Бүс нутгийн цагаар дөрөвдүгээр сарын 4-нд Бельгийн Брюссель дэх НАТО-гийн төв байрт хуралдсан НАТО-гийн гадаад харилцааны сайд нарын хурал дээр Финланд албан ёсоор НАТО-д элсэн, албан ёсны 31 дэх гишүүн орон болжээ. “2020 онд Хойд Македон НАТО-д элссэнээс хойш НАТО гишүүнээ ахин өргөжүүлсэн үйл явдал боллоо” гэж олон улсын хэвлэлүүд тэмдэглэж байна.
Финланд улс НАТО-д элсэн нэгдэх албан ёсны өргөдлөө 2022 оны тавдугаар сарын 18-нд гаргасан. Тогтоол ёсоор бол, НАТО нь 30 гишүүн орон “санал нэгтэй зөвшөөрсөн” тохиолдолд шинэ гишүүн эслүүлдэг. Энэ оны гуравдугаар сарын 30-нд Туркийн парламент буюу Үндэсний их хурал Финланд НАТО-д элсэхийг зөвшөөрсөн тул Финланд нь НАТО-гийн албан ёсны гишүүн орноор бүртгэгдлээ.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу