Пүрэв гараг (2024.08.01)-т болох зарим үйл явдлын товч мэдээллийг
хүргэж байна. 

-Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Ж.Блинкен Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.

09:00 ЦАГТ:

-МУИС-ийн номын санд: “Зүүн Өмнөд Азийн орнуудын уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй хөгжлийн төлөөх хамтын ажиллагаа” олон улсын симпозиум хэлэлцүүлэг болно. Утас: 9980-9424.

-“Сэндли” ББСБ “Сэндли 2.0” бонд гаргахтай холбогдуулан анхдагч арилжааны цан цохих үйл ажиллагаа Санхүүчдийн талбай буюу Банк санхүүгийн салбарын билэг тэмдэг болсон Бухын хөшөөний дэргэд болно.

10:40 ЦАГТ:

Хуульчийн мэргэжлийн шалгалтын талаар Хуульчдын холбооноос мэдээлнэ. Утас: 8806-7061, 9806-6116.

11:40 ЦАГТ:

Жилд 40 мянган хүнд үйлчлэх, эрт илрүүлэг, оношилгооны “NURA” Зайсан төв нээлтээ хийнэ. Утас: 9913-6651.

12:00 ЦАГТ:

Монгол Улсад айлчилж буй АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Ж.Блинкен ГХЯ-д хүрэлцэн ирж, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй албан ёсны хэлэлцээ хийнэ.

13:30 ЦАГТ:

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Э.Блинкен нар мэдээлэл хийнэ.

БУСАД

-Зүүн хойд Азийн хотын дарга нарын VI чуулга уулзалт эхэлнэ. Чуулга уулзалт 4 өдөр үргэлжилнэ.

-“Хичээлийн шинэ жил-2024-2025” үзэсгэлэн худалдаа нийслэлд өнөөдрөөс 15 байршилд гарч эхэллээ.

-“Намрын ногоон өдрүүд” хүнсний ногооны өргөтгөсөн худалдааг өнөөдрөөс нийслэлийн 9 дүүргийн 21 байршилд зохион байгуулна.

-Соёлын өвийн Үндэсний төвд (Буянт-Ухаа Архивын ерөнхий газарт): “НҮҮДЭЛЧДИЙН ХЭМНЭЛ–ХЭЛ ХУУР МИНУ” сэдвийн дор хэл хуур тоглогчдын улсын анхдугаар наадам эхэлнэ.

-“Шинэ Хархорум” хот төлөвлөлтийн шилдэг 5 багийн бүтээлийг өнөөдөр эцэслэн шалгаруулна.

Ч.ДАШ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу