Монголын Үндэсний шигшээ багийн таван тамирчин өнөөдөр (2024.08.01) өрсөлдөх бөгөөд боксын төрөлд М.Энхжаргал шийдвэрлэх тулаан хийж, медалийн төлөө өрсөлдөх эсэхээ шийдэх юм.

Монголын баг тамирчдын өнөөдрийн хуваарийг танилцуулж байна.

15:30 цаг: Байт харвааны эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Б.Отгонболд

16:00 цаг: Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -100 кг-ын жинд Б.Гончигсүрэн

16:00 цаг: Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн -78 кг-ын жинд О.Хүслэн

18:00 цаг: Буудлага спортын эмэгтэйчүүдийн 50 метрийн урт бууны гурван байрлалаас буудах дасгалд О.Есүгэн

22:00 цаг: Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -100, эмэгтэйчүүдийн -78 кг-ын жингийн медалийн барилдаанууд

23:20 цаг: Боксын эмэгтэйчүүдийн 54 кг-ын жинд шөвгийн наймд шалгарсан М.Энхжаргал тулаан хийнэ.

А.БАЯР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу