Гадаад харилцааны яам, “Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл” НҮТББ хамтран 2024 оны наймдугаар сарын 2-ны өдөр буюу маргааш “Хилийн чанад дахь монголчуудын нэгдсэн чуулга уулзалт”-ыг Улаанбаатар хотноо зохион байгуулахаар болсон билээ.

Чуулга уулзалтаар “Хилийн чанад дахь иргэд, гэр бүл, залуучуудын нийгмийн асуудлууд”, “Монгол бахархал, өв соёл, гадаад сурталчилгаа болон спорт, урлагийн арга хэмжээ, өнөөгийн нөхцөл байдал”, “Эх хэл, түүх, өв соёлын боловсрол”, “Шинжлэх ухаан, технологи, инновацын асуудлууд” сэдвээр тус тус хэлэлцүүлэг өрнүүлж, нэгдсэн зөвлөмж гаргах юм.

Чуулга уулзалтын үеэр “Mongolian Diaspora festival 2024″ болох талаар зохион байгуулагч нар мэдээлсэн. Тус фестивалиар гадаадад сурч, амьдарч буй оюутан залуучууд хоорондоо танилцан ойртох, харилцаа холбоо тогтоох боломж олгох аж. Тодруулбал, “Mongolian Diaspora festival 2024″-иар доорх урлаг соёл, спортын үйл ажиллагаа болох нь. Үүнд:

“Хурд” хамтлагийн тоглолт,
“Уухай хамтлаг”-ийн тусгай тоглолт,
Үндэсний урлаг, соёлын тоглолт зэрэг олон үйл ажиллагаа нэг дор болох юм.

Энэ үеэр үндэсний үйлдвэрлэгчид болон төрийн болон ТББ-ууд яармаг худалдааны асар нээж фестивалийн турш үйлчилж, бэлэг дурсгал, ноос, ноолууран бүтээгдэхүүн, боловсролын тэтгэлэг, зууч, олон улсын нислэг, ачаа тээвэр, карго үйлчилгээгээ танилцуулах юм байна.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу