АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп дахин төрийн дээд албан тушаалын төлөө өрсөлдөж, 2025 оны нэгдүгээр сард болох тангараг өргөх ёслолоо хүлээлгүйгээр арваннэгдүгээр сард болох сонгуулийн дараа Украины мөргөлдөөнийг даруй шийдвэрлэхээ амлав.

Тэрбээр Пенсильвани дахь дэмжигчдэдээ хандан “Би Зууван оффисоо авахаасаа өмнө үүнийг эцэслэнэ. Би сонгуулийн дараа, Ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараа үүнийг хийх болно” гэж хэлжээ.

Трамп “Хэрэв сонгуульд ялагдвал иргэд дэлхийн гурав дахь дайнтай нүүр тулж, ардчилсан Вашингтоны засаг захиргаа тэднийг татан оролцуулна гэж нэмж хэлсэн байна.

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль ирэх арваннэгдүгээр сарын 5-нд болно. Ардчилсан намыг Жо Байден төлөөлнө гэж таамаглаж байсан ч зургаадугаар сард Трамптай хийсэн мэтгэлцээний үеэр түүний “гамшигт” үзүүлбэрийн дараа Ардчилсан намын гишүүд одоогийн удирдагчийг тэмцлээ орхихыг уриалж эхэлсэн билээ.

Тэрбээр өнгөрсөн долдугаар сарын 21-нд сонгуулийн өрсөлдөөнөөс гарахаар шийдэж, Харрисыг төрийн дээд албан тушаалд дэвшүүлэхийг дэмжсэн. Трамп сонгуульд Бүгд найрамдах намыг төлөөлж буй билээ.

Эх сурвалж: TASS
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу