Ерөнхийлөгчийн урилгаар Монгол Улсад АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Ж.Блинкен болон Швейцарын холбооны улсын Ерөнхийлөгч Виола Амхерд тэргүүтэй зочид төлөөлөгч нар энэ оны наймдугаар сарын 1-нээс 4-ний өдрийн хооронд  албан ёсны айлчлал хийнэ.

Дээрх айлчлалуудтай холбогдуулан зарим авто замын хөдөлгөөнийг богино хугацаагаар хязгаарлах зохицуулалт хийж байгаа аж.

Иймд Тээврийн цагдаагийн албанаас иргэдээс бусдад хүндэтгэлтэй хандаж, уур бухимдалгүй, замын хөдөлгөөний дүрмийг баримталж, цагдаагийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлж, замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг хүсэв.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу