Ерөнхийлөгч Николас Мадуро “Аюулгүй байдлын албаныхан өнгөрсөн сонгуультай холбоотойгоор үүссэн эмх замбараагүй байдлын дараа 1200 гаруй хүнийг баривчилсан” гэж мэдэгджээ.

Тэрбээр Каракасын гудамжинд Үндэсний гвардын отрядынхантай ярилцахдаа “Бид эмх замбараагүй байдал үүсгэж, галдан шатаах зорилгоор Техас, Колумб, Перу, Чилид хэсэг хугацаанд бэлтгэгдсэн 1200 гаруй гэмт хэрэгтнийг саатуулсан. Тэд явуулын эмнэлгийг шатаахыг оролдсон ч зорилгодоо хүрч чадсангүй” гэж хэлсэн дүрс бичлэгийг X сүлжээн дэх блог дээр нийтэлжээ.

Венесуэлийн ерөнхийлөгчийн сонгууль өнгөрсөн долдугаар сарын 28-нд болж, маргааш нь Үндэсний сонгуулийн зөвлөл Николас Мадуро 2025-2031 онд ажиллах Ерөнхийлөгчөөр сонгогдсоныг зарласан. Тэрбээр 51 хувийн санал авчээ.

Венесуэлд өнгөрсөн Даваа гарагт буюу долдугаар сарын 29-нд эсэргүүцлийн жагсаал өрнөж, цагдаа нар болон жагсагчдын хооронд мөргөлдөөн гарч, тэд хууль сахиулагчид руу чулуу, “Молотовын коктейль” шиджээ.

Эх сурвалж: RIA NOVOSTI
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу