“Хааны эрэлд 2024” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургууль 6 дахь өдрөө амжилттай үргэлжилж байна. Одоо явагдаж буй салаадын хээрийн сургуулиар оролцогч орны цэргүүд хичээлийн 10 цэгт сургалт, дадлагад хамрагдаж байгаа аж.

Сургуулийн явцад орон орны дайчдын соёлын өдөрлөг болдог уламжлалтай. Энэ хүрээнд Япон, БНСУ-ын соёлын өдөрлөг болж, тухайн орны цэргийн алба хаагчид өөрсдийн өв соёлыг сурталчилж, үндэсний тулааны урлагийн үзүүлэн тоглолтыг сонирхуулжээ.

Оролцогч орны цэргүүд энэхүү өдөрлөгөөр өөрсдийн хийсэн цаасан тоглоом, аз жаргалт, амжилт ерөөсөн ханзыг дурсгал болгон хадгалсны зэрэгцээ дээрх улсуудын уламжлалт хоол болон цайны соёлтой танилцдаг байна.

Соёлын өдөрлөг нь өөрсдийн үндэстний онцлогийг сурталчлан таниулахаас гадна сургуульд оролцогч орнуудын цэргийн алба хаагчид ойр дотно нөхөрлөх, сургалт бэлтгэлээс авсан ачааллаа хөнгөвчлөх боломж олгодог ажээ.

Хуваарийн дагуу өнөөдөр (2024.08.01) Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд 20.00 цагт БНХАУ-ын Соёлын өдөрлөг болох юм байна.

May be an image of 5 people and people performing martial arts

May be an image of 4 people

May be an image of 4 people and people performing martial artsMay be an image of 6 peopleMay be an image of 7 peopleMay be an image of 6 people and textMay be an image of 2 peopleMay be an image of 1 personMay be an image of 4 people, crowd and textMay be an image of 7 peopleMay be an image of 5 people and aircraft

May be an image of 4 people and textMay be an image of 1 person and textMay be an image of 10 peopleMay be an image of 3 peopleMay be an image of 6 people and crowdMay be an image of 9 people

Х.НУРЖАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу