АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен Улаанбаатарт айлчлах үеэрээ тус улсад англи хэлний төв байгуулах бодолтой байгаагаа мэдэгдсэн. Энэ талаар Монгол Улсын Гадаад хэргийн сайд Батмөнхийн Батцэцэг хаалттай хэлэлцээ хийсний дараа хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлэв.

Тус улсын ГХЯ-ны тэргүүн “Америкийн тал Блинкений айлчлалын дараа ‘Монгол Улс англи хэлийг голлох гадаад хэл болгосонтой холбогдуулан’ холбогдох шийдвэр гаргаснаа онцолсон. Мөн Монголын англи хэлний багш нарыг сургах, мэргэшүүлэх асуудлыг хэлэлцлээ” гэж хэлжээ.

Монгол Улсын Их Хурлаас 2023 онд баталсан Ерөнхий боловсролын тухай хуулийн дагуу ерөнхий боловсролын сургуулийн үндсэн гадаад хэл англи хэл болсон. Энэ хууль ирэх есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж, гуравдугаар ангийн сурагчид англи хэл сурч эхэлнэ.

Эх сурвалж: TASS
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу