Монгол Улсаас ОХУ-ын мах боловсруулах үйлдвэрүүдийн нэгд мах нийлүүлэхээр болсон талаар”TASS” агентлаг мэдээлснийг бид энэ удаа
“БИДНИЙ ТУХАЙ” буландаа онцоллоо. 

ОХУ-тай хиллэдэг, Монгол Улсын Хөвсгөл аймаг Бүгд Найрамдах Буриад Улсад байрладаг, Оросын хамгийн том мах боловсруулах үйлдвэрүүдийн нэгд үхэр, адууны мах нийлүүлж эхлэхээр болжээ. Хөвсгөл аймгийн удирдлагууд энэ талаар “ТАСС”-ын сурвалжлагчид мэдээлсэн байна.

Тус аймгийн хэвлэлийн албанаас “Аймгийн Засаг дарга Пилжээгийн Лхагважав ОХУ-аас буцаж ирсэн бөгөөд Бүгд Найрамдах Буриад Улсын тэргүүн Алексей Цыденовтой Улаан-Үд хотод байрладаг, Оросын томоохон мах боловсруулах үйлдвэрүүдийн нэгд 39 мянган тонн адуу, үхрийн мах нийлүүлэхээр тохиролцсон. Хөвсгөл аймаг 5 сая 660 189 тоо толгой малаараа улсдаа тэргүүлж байна” гэж мэдээлэв.

Мөн тус хэвлэлийн албанаас мэдээлснээр, Хөвсгөл аймгийн Засаг дарга монгол оюутнуудыг Буриадын их дээд сургууль, дунд мэргэжлийн боловсролын байгууллагуудад, ялангуяа хөдөө аж ахуй, тэр дундаа мал эмнэлгийн чиглэлээр сургах боломжийг авч үзэхийг Буриадын талаас хүссэн байна.

Евразийн эдийн засгийн комисс (ЕЭК)-ын сайд Андрей Слепнев өмнө нь Монголын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, ялангуяа мах, махан бүтээгдэхүүнийг ЕАЭБ-ын зах зээлд нийлүүлэх зохицуулалтын талаар ТАСС-ын сурвалжлагчид ярьжээ.

“Россельхознадзор” 2022 онд Монголоос мах импортлохыг хориглосон хоригоо цуцалж, Монгол Улсын үйлдвэрүүдэд боловсруулж баталгаажуулсан махыг ОХУ-д импортлохыг зөвшөөрсөн билээ.

Эх сурвалж: TASS, INFO BUSINESS
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу