Сербийн Ерөнхийлөгч Александр Вучич Францад болж буй Олимпын наадамд Алжирын эрэгтэй хромосом давамгайлсан тамирчин Италийн эмэгтэй боксчныг ялсны дараа “Дэлхийг ‘солиорол’ удирдаж байна” гэж мэдэгджээ.

Өнгөрсөн Пүрэв гарагт Олимпын наадмын боксын тэмцээний 66 кг-ын жингийн шигшээ 1/8-д өрсөлдсөн Италийн Анжела Карини Алжирын тамирчин Иман Хелифтэй учраа таарч, 46 секундын дараа бууж өгсөн.

Иман Хелиф өнгөрсөн 2023 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний жендэрийн сорилд бүдэрсэн. Тодруулбал, түүний биед XY хромосом байгаа бөгөөд тестостероны түвшин нэмэгдсэнийг харуулсан шинжилгээний хариу гарч, тэр тэнцэж чадаагүй.

Гэвч ОУОХ-ноос Хелифийг Парисын олимпод эмэгтэйчүүдийн тэмцээнд оролцохыг зөвшөөрчээ.

Вучич Пүрэв гарагт хэвлэлд ярилцлага өгөхдөө “Дэлхийг захирч эхэлсэн энэ өвчин, солиорлыг төсөөлөөд үз дээ. Эрчүүд ирж, эмэгтэйчүүдийг “зодож”, медаль хүртээд, галзуурал дэлхийг захирч эхэлсэн бөгөөд бүгд галзуурчихаж” гэж ярьжээ.

Италийн Ерөнхий сайд Жоржиа Мелони өмнө нь “Эрэгтэй гентэй эмэгтэй тамирчдыг эмэгтэйчүүдийн тэмцээнд оролцуулахгүй байх ёстой” гэж мэдэгдэж байсан байна.

May be an image of 2 people

May be an image of 2 people and text

Олон Улсын олимпын хороо цахим хуудсаараа дамжуулан, 2023 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд жендерийн сорилд бүдэрсэн Алжирын боксчин Иман Хелиф, Тайванийн Лин Ютин нар Парисын олимпод оролцсонтой холбогдуулан мэдэгдэл гаргажээ.

Тус мэдэгдэлдээ “Парисын олимпын тэмцээнд тамирчдыг оролцуулах дүрэм ОУБХ-ноос зохиогдсон Рио-де-Жанейрогийн журамд үндэслэгдсэн” гэж онцолсон байна. Дээрх хоёр тамирчин хоёулаа Токиогийн олимпод оролцож байжээ.

May be an image of 1 person and text

“ABS-CBN News”-т мэдээлснээр, Олон улсын олимпын хороо (ОУОХ) Алжирын боксчин Имане Хелифийн сорилтой холбоотой хүйсийн маргааны дараа тестостероны шинжилгээг “төгс” биш гэж үзэж, хүндэтгэхийг шаарджээ.

Зарим эх сурвалжид мэдээлснээр, ОУОХ-ноос Хелиф бол паспортын дагуу эмэгтэй байсан бөгөөд энэ нь “трансжендерийн асуудал” биш гэж сануулсан байна.

ОУОХ: Иман Хелиф олон жил тулалдсан "жинхэнэ хүн", хүйсээ солиулаагүй

“The Guardian”-д Каринигийн хувьд нулимс дуслуулан дуусгасан энэ тулаан эмэгтэйчүүдийн боксын жендэрийн эрхийн талаарх маргааныг дахин эхлүүлсэн талаар мэдээлжээ.

Хелиф тулааны эхэнд хүчтэй цохилт хийж, Кариниг илт цочирдуулсан байна. Италийн боксчин бүсгүй урьд өмнө цохиулж байснаас ч илүү хүчтэй цохилт ирсний дараа “хамраа хугарчих вий” гэж ихэд айсан тухайгаа ярьжээ.

Карини “Миний зүрх шархалж байна. Би аавдаа хүндэтгэл үзүүлэхээр рингэд гарсан. Намайг “Дайчин” гэж хэлэхийг олонтаа сонсож байсан ч одоо эрүүл мэндийнхээ төлөө зогсохыг илүүд үзэж байна. Би хэзээ ч ийм цохилт мэдэрч байгаагүй” гэж хэлсэн байна.

Эх сурвалж: RIA NOVOSTI, OLYMPICS.ORG, GUARDIEN
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу