Наймдугаар сарын 2-ны Баасан гарагт болох зарим үйл явдлын товч мэдээллийг хүргэж байна.

-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч Виола Амхерд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.

11:00 ЦАГТ:

-Спортын төв ордонд: Олон улсын хүүхдийн спортын Х наадам Монгол Улсад болохтой холбогдуулан мэдээлэл хийнэ. Утас: 9925-4941.

-Цус сэлбэлт судлалын үндэсний төвд: “Цусаа бэлэглэх өдөр”-ийг 113 дахь удаагаа тэмдэглэнэ.

БУСАД

-“Зүүн Азийн орнуудын уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй хөгжлийн төлөөх хамтын ажиллагаа” олон улсын хурал үргэлжилж байна. Утас: 9980-9424.

-“Хичээлийн шинэ жил-2024-2025” үзэсгэлэн худалдаа нийслэлд 15 байршилд гарч байна.

-“Намрын ногоон өдрүүд” хүнсний ногооны өргөтгөсөн худалдаа үргэлжилж байна.

-Нийслэлийн цэцэрлэгийн бүртгэлийн хүсэлтийг E-Mongolia системээр хүлээн авч байна.

-Монгол Оросын хувь нийлүүлсэн УБТЗ нийгэмлэг үүсэж хөгжсөний 75 жилийн ойн баяр тохиож байна.

ОРОН НУТАГ:

-Ховд аймгийн төвд Галдан бошигт хаан мэндэлсний 380 жилийн ойн баяр болж байна.

-Орхон аймагт: Эрдэнэт үйлдвэрийг бүтээн босгосон “Анхдагч, илгээлтийн эздийн 50 жилийн ой”-г тэмдэглэж байна.

Х.НУРЖАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу