“Парис-2024” олимпын наадмын буудлагын эмэгтэйчүүдийн 50 метрийн хийн урт буун дасгалын төрөлд 32 тамирчин өрсөлдсөнөөс Монгол Улсын тамирчин О.Есүгэн 589 оноогоор ДӨРӨВДҮГЭЭР байр эзэлснээр шигшээ наймд шалгарлаа.

Энэ дасгалд 32 тамирчин өрсөлдсөнөөс АНУ-ын Саген Маддалена, БНХАУ-ын Ши Жан нар 593 оноогоор олимпын рекорд тогтоов.

Мөн Монгол Улсын тамирчинтай хамт Швейцарь, Норвеги, Польш, Австри, Данийн тамирчид шигшээд өрсөлдөх эрх авсан.

О.Есүгэн финалын шатанд наймдугаар сарын 2-ны өдөр Улаанбаатарын цагаар 15:30 цагт цэц сорино. Тамирчиндаа амжилт хүсье!

May be an image of 1 person and text
Гэрэл зургийг Ч.ГАНБАТ
Э.ЭНХ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу