Буудлагын эмэгтэйчүүдийн 50 метрийн хийн урт буун дасгалын төрөлд манай тамирчин О.Есүгэн 589 оноогоор дөрөвдүгээр байр эзэлж, ШИГШЭЭ НАЙМД өрсөлдөх эрхтэй болсон билээ.
Тэрбээр Улаанбаатарын цагаар 15:20 цагт финалын шатанд цэц сорино.
May be an image of 1 person and text
Тус төрөлд АНУ-ын тамирчин Саген Маддалена болон Хятадын тамирчин Жан Чионгюэ нар 593 оноогоор тэргүүлсэн бол гуравдугаар байранд Швейцарын тамирчин Чиара Леоне 592 оноогоор удаалсан юм.
Хятадын тамирчин Жан Чионгюэ нь Дэлхийн аваргын алт, Азийн наадмын хошой мөнгөн медальт тамирчин бол Чиаран Леоне нь Дэлхийн аваргын мөнгө, Европын аварга шалгаруулах тэмцээний багийн төрөлд алтан медаль тус тус хүртэж байжээ.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу