Монголын Чөлөөт Бөхийн Холбооноос МУГТ П.Орхонтой холбоотой гарсан мэдээлэлд тайлбар хийсэн байна.
МОНГОЛЫН ЧӨЛӨӨТ БӨХИЙН ХОЛБОО
Өглөөний мэнд!
Парис хотод бороотой нэгэн өглөө эхэллээ. Манай баг тамирчид амар жимэр, бэлтгэл сургуулилтаа хийгээд, энд бүх зүйл маш сайн байна.
Юуны өмнө аливаа цуурхлыг газар авахуулалгүй, мэдээлэлд шүүлтүүртэй хандахыг та бүхнээс хичээнгүйлэн хүсье! Мэдээллийн сайтууд мэргэжлийн зарчмаа баримталж, эх сурвалжийн тайлбар, баримт нотолгоотой зүйлийг олон нийтэд түгээнэ үү.
Тэмцээн хаяанд ирсэн байгаа энэ үед цуурхлаар олон нийтийг төөрөгдүүлж, баг тамирчдад сөргөөр нөлөөлөхгүй байхыг чин сэтгэлээсээ хүсье. Монголын чөлөөт бөхийн холбоо хэвлэлийнхэнд үргэлж нээлттэй байдаг билээ.
Харамсалтай нь, ikon.mn тэргүүтэй зарим сайтууд МЧБХ-ноос нягталж тодруулалгүйгээр ямар ч үндэслэлгүй мэдээлэл олон нийтэд түгээж, баг тамирчдад төвөг учруулж байгаад харамсаж байна. Парист бүх зүйл маш сайн байгааг дахин хэлье.
Чөлөөт бөхийн спортыг шимтэн үзэгч, хөгжөөн дэмжигчид та бүхэн маань тайван амгалан байж, олимпын барилдаанаа шимтэн үзэж, баг тамирчдаа зүрх сэтгэлээсээ дэмжихийг хүсье.
 Бид хичээх болно. Баярлалаа!

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу