“Нэг орос хүн дэлгүүрээс архи аваад, ёс төдий багахан мөнгө өгчээ. Худалдагч охин шаардлага тавихад өнөөх орос хутга гарган айлгаж байна” гэсэн мэдээлэл цахим орчинд тархсан.

Цагдаагийн ерөнхий газраас энэхүү мэдээллийн дагуу Монгол Улсад оршин суух, ОХУ-ын иргэн Ф.П.В гэх 51 настай эрэгтэйг олж тогтоон, холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байгаа талаар мэдээлэв.

Цагдаагийн алба хаагчид наймдугаар сарын 1-ний 16.00 цагийн орчимд түүнийг Чингэлтэй дүүргийн III хорооны нутаг дэвсгэр “Peace mall” худалдааны төвөөс олж тогтоосон байна.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу