АНУ Орос, Герман тэргүүтэй орнууд хэлэлцээ хийсний дүнд, хүйтэн дайнаас хойших хамгийн том хоригдол солилцоо явагдаж, суллагдсан хүмүүс эх орондоо, гэр бүлдээ очсоор байгаа юм. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж цахим хуудсаараа дамжуулан байр сууриа илэрхийлэв.

Тэрбээр “Гайхалтай. Сайхан мэдээ. Өнгөрсөн долоо хоногт Хэвлэлийн эрх чөлөөний “Мекка” гэх Үндэсний Хэвлэлийн Клубт Хүндэт Зочноор уригдаж, сэтгүүлчид, улс төрийн хоригдлуудыг суллахыг уриалж ажилласан. Өнөрцэцэгийн асуудлыг олон улсын сэтгүүлчдийн клубын анхааралд бас оруулав. Сэтгүүл зүй бол гэмт хэрэг биш.

Сэтгүүлч ээжээ суллахад туслаач гэж хоёр охин нь аавтайгаа тусгайлан ирж уулзсан. Зураг нь энд байна. Тэр охин Ерөнхийлөгч Байдентай бас уулзаж, суллагдсан ээжтэйгээ өрөөнөөс нь утсаар ярьж, төрсөн өдрийнхөө дууг дуулуулаад зогсож байна.

Өнөөдөр маш олон хүн цоожтой хаалганы цаанаас гарч ирж, эрх чөлөөний төлөө тэмцэгчид, дэлхийн сайн тал баярлаж байна.

Эрх чөлөөтэй болсон заримынх нь нэрийг энд хэлье. Манай хаяанд байгаа шоронгоос суллагдсан түүхэн үйл явдал. Борис Немцовын хамтран тэмцэгч Владимир Кара-Мурза, Илья Яшин, мөн Алсу, Саша, Лилия, Ксения, Еван, Пол, Кевин, Рико, Демури, Вадим, Патрик, Герман, Олег, Андрей…гээд олон хүн суллагдав. Америк, Европ… олон улс руу энэ хүмүүс хөлгийн жолоо залж байна.

Сэтгүүлчид, улс төрч, олон нийтийн зүтгэлтэн хэн нь ч бай хулгайч дарангуйлагчдын бузрыг долоож, худалдагдахгүй бол Та бүхнийг ийм хувь заяа тосож байгаа. Шоронд орсон ч, шороонд дарагдсан ч, бүгд чамайг зүхэж байвч битгий бууж өгөөрэй.

Эрх чөлөө, ардчилал, иргэд олныхоо талд үргэлж зогсоорой. Чи ганцаараа биш шүү. Өнөөдөр эрх булаагчид дураараа дургих боловч, маргааш эрх чөлөөний элчүүд ялах л болно”  гэжээ.

May be an image of 6 people and text

May be an image of 1 person and text

May be an image of 1 person and text that says 'rK CLUB PRESS.OR OR NATIONAL SS CLUR ORG THE NATIONA PRESS CLU ESS AL JB FRESS.OR Tsakhiagiin Elbegdorj Tsakhiagiin Elbegdorj, former former president and prime minister of nT ALA'

May be an image of 2 people, newsroom and text

May be an image of 3 people and textЭ.ЭГШИГЛЭН

1 сэтгэгдэл

  1. Хүндэт эрхэм та
    Хүрээд очвуу тэнд
    Хүрэн зандан авсанд
    Хүний биеээ орхив уу
    Хүнд чулуунд даруулж
    Хүйтэн нүхэнд хоцров уу
    Хүсэл шуналаас ангижирч
    Хүүдийлсэн бүхнээ үлдээв үү
    Хүүр болсон цогцсоо
    Хүзүүгүй атигар ясаа
    Хүн болж дуудуулсан нэрээ
    Хүрсэн амьдарсан жилээ сийлснийг харж бн уу
    Хүрэлцэн ирсэн үдэгсэд
    Хүүхэд чинь хүртэл дотроо нулимж байхыг
    Хүү минь арай ч дээ
    Хүлээгүй шуналт тэлээгүй банзал мэднээ
    Эх орноо дуусгах дөхсөн шүү гэж ээж чинь Хүчилж ганц дусал нулимс унагаахыг
    Хүнийх юм шиг сэглэсэн
    Хүйг чинь цөглөсөн нутгаа уйлахыг
    Хүлээсэн хулхидуусан олны
    Хүчилсэн зуусан хорслыг
    Хүний мөсгүй чамайг
    Хүн болгон ийм хөнгөн гэж үү гэж зүхэхийг
    Хүүхэмсэг чөтгөр чамайг
    Хүүхэн болгон чинь занахыг
    Хүлээсгүй үрэлгэн чиний
    Хүндрүүлж сөхрүүлсэн улс орноо бүгдийг харж бн уу энд,
    Хүрээлсэн олон өвгөдийн сүнсдийн
    Хүүрнэлдэх гоморхол халаглалыг
    Хүчит ззангирсан тэнгэрийн
    Хүнд шийтгэл буултыг хүлээжж бн уу тэнд
    Цахиагийн улаан хацарт ховдын цагаач ховдогын туйл цахар хүзүүгүй хөвүүн Цахилж өнгөрсөн түүхийн Цадиггүй худалч цадашгүй шуналт Цацах үрэх самрахын масчэрээр тодорч үлдлээ.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу