Нийслэлд үргэлжлэн орж буй борооны улмаас үүссэн нөхцөл байдал болон авч хэрэгжүүлж буй ажлын талаар НОБГ-ын дэд дарга, хурандаа Э.Батбаяр танилцууллаа.
Тэрбээр
“Нийслэлийн хэмжээнд үргэлжлэн орсон борооны улмаас Нийслэлийн онцгой байдлын шуурхай штабт 28 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Дуудлагын дагуу онцгой комиссын шуурхай штаб ыолон мэргэжлийн байгуулагууд нийт 130 орчим алба хаагч 23 нэгж техник хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэлээ. Улмаар 37 иргэнийг аюулгүй газарт хүргэн, авран хамгаалсан.
Геодиз, усны барилга байгууламжын газраас нийтийн эзэмшлийн 10 зам, талбайд ажиллаж 3.1 мянган тонн усыг соруулан 34 алба хаагч, найман техник хэрэгсэлтэйгээр ажилласан.
Тодруулбал,
-Хан-Уул дүүргийн 14-р хороо Ногооны хэсэг, Түргэний голын ойролцоо 50 орчим айл өрх усанд автсан. Улмаар мэргэжлийн байгууллага газар дээр нь арга хэмжээ авч 59-р сургуульд түр хорогдох байрыг байгуулж, долоон иргэнийг хүргэсэн. Мөн тогтсон их хэмжээний усыг соруулж ажиллав.
-Хан-Уул дүүргийн 13-р хорооны нтаг дэвсгэрт үер бууж 117 айл усанд автсан. Тус газарт тогтсон усыг соуулж, арав орчим метрийн урттай үерийн даланг байгуулсан.
Одоогийн байдлаар нийслэлийн хэмжээнд таван дуудлага мэдээллийн хүрээнд ажиллаж байна. Төвийн зургаан дүүрэгт 71 ус тогтдог байршил бий.
 Эдгээрээс томоохон нь гэвэл
  • Саппорогийн уулзварт ус зайлуулах шугам байхгүйн улмаас
  • Нарны гүүрний урд хэсэгт ус зайлууулах шугам асааллаа дийлэхгүйн улмаас
  • Энхтайвны гүүрний доор, Петровис шатахуун түгээх станцын хойд хэсэгт ус зайлуулах шугам байхгүйн улмаас
  • Нисэхийн тойргоос Морин тоыруулга хүртэлх замд ус зайлуулах шугам байхгүйн улмаас
  • Тахилтын нүхэнэ гарц орчимд ус зайлуулах шугам байхгүйн улмаас тус тус их хэмжээний ус тогтдог. Эдгээр байршлуудад тухай бүрд нь мэргэжлийн байгууллагууд ажиллаж байна.
Цаг уурын байгууллагын мэдээлснээр өнөөдөр (2024.08.02) 14.00-19.00 цагийн хооронд түр зуурын дуу цахилгаантай бороо үргэлжлэн орно гэх мэдээллийг ирүүлсэн. Туул, Сэлбэ, Дунд, Улиастай, Хэрлэн голууд үерийн аюултай түвшинд хүрсэн. Иймд иргэд болзошгүй аюул ослоос сэргийлж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна” гэлээ. 

А.БАЯР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу