ОХУ-ын Уралын Холбооны Их Сургууль дээр Монголын хөдөө орон нутгийн ЕБС-ийн орос хэлний 20 багш, 20 сурагч хамрагдах “Цифровая среда русского языка в Монголии” сэдэвт төслийн нээлтийн ажиллагаа боллоо.
 
2024 оны долоодугаар сарын 22-ноос наймдугаар сарын 4-ний өдрүүдэд ОХУ-ын Уралын Холбооны Их Сургууль дээр Монголын хөдөө орон нутгийн ЕБС-ийн орос хэлний 20 багш, 20 сурагч “Цифровая среда русского языка в Монголии” сэдэвт төслийн сургалтад хамрагдаж байна. Төслийн явцад багш, сурагчид сургагч багш нарын хамтаар цахим сургалтын гарын авлага боловсруулахаас гадна монгол сурагчид оролцсон видеороликийг бүтээх юм.
2024 оны долдугаар сарын 23-ны өдөр зохион байгуулагдсан төслийн нээлийн ажиллагаанд Уралын Холбооны Их Сургуулийн гадаад харилцаа эрхэлсэн дэд захирал Сергей Тушин, Свердловск мужийн олон улсын болон гадаад эдийн засгийн харилцааны дэд сайд Людмила Берг, Төгсөгчдийн нөхөрлөлийн хөгжлийг хариуцсан төвийн орлогч дарга Елена Осипчукова нар хүрэлцэн ирж, оролцогчдод баяр хүргэхийн зэрэгцээ орос хэлийг судлахын үнэ цэнийг чухалчлаад төслийн үйл ажиллагаанд амжилт хүслээ.
Орос хэлийг түгээн дэлгэрүүлэх төслүүд Монгол улсад 6 жил хэрэгжиж байгааг Свердловск мужийн залуучуудын санаачилгыг дэмжих бүс нутгийн сангийн захирал Егор Аникин тэмдэглээд төсөл бүр өөр өөрийн онцлогтой байж, оролцогчид сургалт, семинараас гадна соёлын өргөн хөтөлбөрт хамрагддаг тухай онцоллоо. Түүнчлэн төслийн нээлтэнд оролцсон хүндэт зочин Максимиллиан Долматов манай монгол сурагчдад Уралын Холбооны  Их Сургуульд элсэн суралцах боломжийн талаар танилцууллаа.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу