Нийслэлийн онцгой комиссын шуурхай штабаас цаг үеийн асуудлаар
мэдээлэл хийлээ.
Нийслэлийн хэмжээнд 17:00 цагийн байдлаар
    • Налайх дүүрэгт-5,
    • Хан-Уул дүүрэгт-2,
    • Сонгинохайрхан дүүрэгт-1,
    • Баянгол дүүрэгт-1,
    • Баянзүрх дүүрэгт-1,
    • Багануур дүүрэгт-1 нийт 11 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс ажиллаж дууссан 7, одоо ажиллаж байгаа 4 дуудлага мэдээлэл байгаа аж.

НОБГ-аас нийт 113 алба хаагч, 14 автомашин, 13 помптой 466 тн ус соруулж, 25 метр шуудуу ухаж, 2 айл өрхийг нүүлгэн шилжүүлж, 11 иргэдийг аюулгүй бүсэд гаргасан байна.

Дээрх дуудлагын 54.5 хувь нь айлын гэр, хашаа усанд автсан, 2 буюу 18.0 хувь нь подвол усанд автсан, 1 буюу 9.0 хувь нь нийтийн эзэмшлийн зам талбай усанд автсан, 1 буюу 9.0 хувь нь барилга усанд автсан ,1 буюу 9.0 хувь нь далан хүчитгэх дуудлага тус тус эзэлжээ.
Цаг уур орчин шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр Туул-Улаанбаатар чиглэлд голын үерийн түвшин 19 см нэмэгдсэн, үерийн аюултай түвшин 39 см бага байна.
May be an image of blueprint and text that says 'ДД Гол/харуул Уерийн тувшин, CM Уерийн аюултай тувшин, CM 265 Тэрэлж-Тэралж 208 6 цаг Туул-Босгийн TYYP 8 цаг 3 VIII.02 10 цаг 362 193 12 цаг 434 14 цаг 5 16 цаг 202 362 18 цаг 260 6 641 20 цаг Тууп-Улаанбаатар Туул-алтанбулаг Туул-Лун Туул-Заамар Туул- Сэлбэ Сэлбэ-Санзай 221 22 цаг 724 7 190 655 270 8 220 350 285 298 Сэлбз-Дамбадаржаа 271 265 261 125 164 Улиастай-Улиастай 10 235 98 255 11 Сегнегер-Сегнегор 243 203 Хэрлэн-Хонгон 12 303 190 240 13 238 Хэрлэн-Менгонморь 170 Хэрлэн-Багануур Хэрлэн- -Багануур 14 216 230 420 265 Хэрлэн-Баянменх 470 167 488 185'
Мөн Туул-Лүн чиглэлд үерийн аюултай түвшин 51 см нэмэгдэж, Хэрлэн гол үерийн аюултай түвшинд хүрчээ.
Өнөөдрийн 14:00-19:00 цаг хүртэлх хугацаанд түр зуурын дуу цахилгаантай бороо орно.

А.САЙХАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу