“Чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчин П.Орхон допинг хэрэглэсэн тул өөр улсын тамирчинд олимпын эрх шилжлээ” гэх утгатай мэдээлэл цахим орчинд тархсан. Уг асуудалд Монголын Үндэсний олимпын хороо дараах албан ёсны мэдэгдлийг гаргажээ.
Нэр бүхий мэдээллийн хэрэгслүүдээр цацагдсан “Парис 2024” олимпын наадамд оролцож буй чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчнаас допинг илэрсэн тухай мэдээлэл нь нь ор үндэслэлгүй ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна.
Монголын чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчид Парис хотод хүрэлцэн ирж, бэлтгэл сургуулилалтаа базааж байгаа бөгөөд тэмцээндээ бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцох болно.
Иймд үзэгч, спорт сонирхогч та бүхэн холбоотой мэдээллийг сайтар нягталж, албан ёсны мэдээллийг МҮОХ, МЧБХ-ны сошиал хуудсаас хүлээн авахыг зөвлөж байна.
Олимпын наадамд эх орноо төлөөлөн оролцож буй баг тамирчдадаа амжилт хүсье!
Go Team Mongolia!
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ОЛИМПЫН ХОРОО

 

May be a graphic of text
А.БАЯР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу