НЗДТГ, Нийслэлийн Аялал жуулчлалын газар Монголын Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдтэй хамтран зохион байгуулж буй Монголчуудын өв соёлын “Даншиг наадам – Хүрээ цам 2024” өнөөдөр Хүй долоон худагт эхэллээ.

Даншиг наадам нь Монголын соёл, шашны зан үйл, өв уламжлалыг хадгалсан, өвөрмөц онцлогтой наадам бөгөөд аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгон хөгжүүлж олон улсын жуулчдыг татах өндөр ач холбогдолтой.

May be an image of 5 people

Монголчуудын өв соёлын “Даншиг наадам Хүрээ цам 2024” наадамд Монгол туургатан ОХУ-ын Буриад, БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны хүчит бөхчүүд ирж оролцоно.

Үндэсний бөхийн барилдаанд 256 хүчит бөх зодоглож, Буриад бөхийн төрлөөр 64, Өвөр Монгол бөхийн төрлөөр 64 бөхийн барилдаан болно.

Наадмын үеэр Лам нарын дунд ном хаялцах, Балин урлалын тэмцээн, Унзад, голч нарын тэмцээн зохиогддог ба Очирвааний тахилга, Чингис хааны сан, Цам харайх, Сор залах, Шашны сүлд дуулал эгшиглүүлэх зэрэг шашин соёлын олон арга хэмжээ зохион байгуулагдах юм.

May be an image of 9 people and crowd

Мөн “Улаанбаатар 385” түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн, Жороо морь, Соёолон, Их насны морьдын уралдаан, Морьт харвааны тэмцээн, “Уухай” шагайн харвааны тойром, Үндэсний сур харвааны тэмцээн, Сээр шаглах тэмцээн, Монгол үндэсний таван тансаг идээний үзэсгэлэн, Монгол хувцасны үзүүлбэр, Дүүргүүдийн Ардын авьяастнуудын тоглолт, Жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчдийн үзэсгэлэн, худалдаа зэрэг олон арга хэмжээнүүдийг зохион байгуулна.

May be an image of 2 people

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу