Өнөө өглөөний (2024.08.05) үүрээр орсон хүчтэй аадар борооны улмаас А0402 дугаартай Дархан-Сүхбаатар чиглэлийн авто замд  үер бууж замын далангийн хажуу налуу урсаж, шуудуу шавар шороогоор дүүрч улмаар хажуу налуу, шуудуу зэрэг нь их хэмжээгээр эвдэрчээ.

Хөвөө урссан, замын зорчих хэсэг дээр гурван хэсэг газарт шавар шороо чулуу хайрга овоорсон мөн 020-р хоолой усанд угаагдаж хоолой орчмын далан , хажуу налуу урсаж, амсрын дээд хэсгүүд ил гарсан байна. 

Замын үзлэг үргэлжлэн хийгдэж буй бөгөөд зохих ажлыг хийж гүйцэтгэхээр судалгааг үргэлжлүүлэн хийж байгаа аж. Иймд жолооч та бүхэн хурдаа тохируулан зам тээврийн хөдөлгөөнд дүрмээрээ оролцоно уу.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу