Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт Япон улсын өөрийгөө хамгаалах хүчний нэгдсэн штабын дарга генерал Ёошида Ёошихидэгтэй уулзлаа. Монгол, Япон хоёр орон дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр улсын харилцаа бүхий л салбарт өргөжсөөр буй.
May be an image of 8 people and text
Батлан хамгаалах салбарт боловсон хүчнээ харилцан туршлага судлуулах, чадавхижуулах ажилд хоёр улсын Засгийн газар онцгой анхаарч тодорхой ажлуудыг хамтран зохион байгуулсаар ирсэн.
May be an image of 12 people and text
Уулзалтаар шинэ зэвсэг, техник технологийг салбартаа нэвтрүүлэхээр “Батлан хамгаалахын техник, технологи шилжүүлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг эцэслэн тохирч, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр боллоо.

May be an image of 4 people and text

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу