Ховд аймгийн Мянгад сумын Баянбулаг багийн “Өндөр хөхийн-Уулын ар бэл” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 130 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 80 км/ долоодугаар сарын 30-ны өдрийн 09:00 цагийн орчим гурван хүн малаа хариулж яваад аянгад цохиулж, хоёр хүүхэд нас барж, нэг хүн нь эмнэлэгт хүргэгджээ. Энэ тухай мэдээллийг Онцгой байдлын байгууллага  өчигдөр буюу наймдугаар сарын 05-ны өдрийн 09:35 цагт хүлээн авсан байна.

Мэдээллийн дагуу Мянгад сумын Эрүүл мэндийн төвийн эмч долоодугаар сарын 30-ны өдрийн 11:30 цагт очиход Ц /17 настай, эрэгтэй/, Г/17 настай, эрэгтэй/ нар аянгад цохиулж нас барсан байжээ. Мөн иргэн Б/25 настай, эрэгтэй/ биеийн байдал хүнд байсан тул Ховд аймаг дахь Бүсийн оношилгоо эмчилгээний төв руу хүргүүлсэн байна.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу