Засгийн газар өнөөдөр (2024.04.06) E Business платформыг нээж байна. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хүүхдийн мөнгөний талаар дараах байр суурийг илэрхийллээ. 

Тэрбээр “Олон улсын байгууллагууудаас бидэнд хандаж, танай улсын төсөв маш хүнд, дампуурлаа зарлах хэмжээний эрсдэлтэй байна. Тийм учраас хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгох нь зохимжтой биш. Зорилтот бүлэгтээ л өгөх чиглэл рүү алхам алхмаар шилжих хэрэгтэй гэх шаардлагыг жил бүр тавьж ирсэн. Тухайн үеийн нөхцөл байдал ч тийм хэмжээнд л байсан гэсэн үг. Тэгэхээр тэр зөвлөмжийг дагах зайлшгүй шаардлагатай тулгарсан учраас тухайн үед УИХ-ын ажлын хэсэг, Сангийн яам ингэж ажилласан гэж хэлж болно. Одоо улс орны эдийн засаг сэргэж, нөхцөл байдал өөр болж байгаа учраас хүүхдийн мөнгөний асуудлыг эргэж харах боломжтой. Гэхдээ олон улсын байгууллагуудтай ярилцаж хийхгүй бол зардлаа тэлээд байна гэдэг шүүмжлэлийг хэлж байгаа. Үүнийг иргэд ойлгох хэрэгтэй. Эх үүсвэрийн тухайд зургаадугаар сар, долдугаар сараас шийдэх боломж бүрдэж эхэлнэ” гэлээ. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу