Казакстан Улсын Астана хотноо энэ сарын 1-6-ны өдрүүдэд шатрын Блиц болон рапидын багийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж буй. Тус тэмцээнд Монгол Улсын баг тамирчид анх удаагаа өрсөлдөж, дэлхийн шилдгүүдтэй цэц мэргэнээ уралдуулж байна. 

Манай тамирчин, шатрын кандитат мастер Бат-Эрдэнийн Мөнгөнзул 5-р ширээнд хүрэл медаль хүртэж, бахдам амжилт гаргажээ.

Монголын багт их мастер С.Билгүүн, олон улсын мастер М.Амилал, олон улсын мастер Ү.Агьбилэг, Дэлхийн шатрын холбооны мастер С.Чингүүн, кандитат мастер Б.Мөнгөнзул болон шатарчин А.Эрхэмбаяр нар багтаж байгаа юм. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу