Зуны халуун наранд борлосон арьсаа хурдан хугацаанд хэрхэн цайруулахаа мэдэхгүй байвал та дараах аргуудыг туршаад үзээрэй. Үнэтэй гоо сайхны бүтээгдэхүүн худалдаж авахгүйгээр гар доорх хүнсний материал ашиглаж, борлосон арьсаа цайруулах боломж бий.

1. Тараг

Тарганд хүний арьсанд хэрэгтэй маш олон зүйл агуулагддаг. Мөн надад таарахгүй байх вий гэж санаа зовох зүйлгүй. Учир нь бүх төрлийн арьсанд тохиромжтой.

  • Арьсан дээрээ таргаа түрхээд, зөөлөн массаж хийгээрэй. Хэдэн минутын дараа бүлээн усаар угаах хэрэгтэй. Үүнийг өдөрт нэг удаа хийхэд арьс тань зөөлөрч, цагаарах болно.

  • Тарган дээрээ бага зэргийн зөгийн бал нэмээд, сайтар хутгаж, нүүр болон хүзүүндээ түрхээрэй. 10-15 минутын дараа нүүрээ бүлээн усаар угаана.

  • Бага зэргийн нимбэгний шүүс, овьёос нэмж хутгаад өтгөн болгож, нүүрэндээ маск тавьж болно. Энэ таны арьсыг чийгшүүлэх болно.

2. Жүрж

С витаминаар баялаг энэ жимс таны арьсаа цайруулах бас нэгэн нууц. 

  • Жүржийн шүүсэн дээр чимх куркума нэмж, унтахын өмнө нүүр болон хүзүүндээ түрхээрэй. Хэрвээ хүсвэл гар болон хөлөндөө ч түрхэж болно. 20-30 минут болоод угаах хэрэгтэй. Үүнийг өдөр бүр хийвэл үр дүн гарах болно.

3. Зөгийн бал

Зөгийн бал арьсыг чийгшүүлэхээс гадна батганы сорви арилгадаг давуу талтай. 

  • Цэвэр зөгийн балыг нүүрэндээ түрхэж, хэдэн минут байлгаад бүлээн усаар угаагаарай. Ингэснээр бохирдсон арьсыг цэвэрлэн, нүүрийг илүү цагаан, өнгөлөг болгодог. Үүнийг өдөрт нэг удаа давтахад болно.

  • Зөгийн бал, нимбэгний шүүс, бага зэрэг хуурай сүү, бүйлсний тосыг хольж нүүрэндээ түрхээд, 10-15 минут байлгана. Дараа нь хүйтэн усаар угааж арилгаарай. Үүнийг өнжөөд нэг удаа хийхэд болно.

4. Нимбэг

Арьсаа нимбэгний шүүсээр арчиж, цэвэрлэх нь арьс цайруулах түргэн аргуудын нэг юм. Гэхдээ хэрэв таны арьсан дээр онгорхой, идээтэй шарх байгаа бол мөн та хэт эмзэг, мэдрэмтгий арьстай бол энэ аргыг хэрэглэхгүй байхыг зөвлөж байна.

  • Нимбэгээ шууд шахаад, шүүсийг нь нүүрэндээ түрхээрэй. Нимбэгээ зүсэж, хэрчмээр нь арьсаа үрсэн ч болно. Та цаг орчмын дараа нүүрээ усаар угаагаарай. Энэ арга цайруулаад зогсохгүй сорви бүдгэрүүлэх ач тустай.

5. Алое вера тос

Цайруулж, чийгшүүлж, мөн арьсан дээрх толбо, түлэгдэлтийг арилгадаг давуу талтай.

  • Алое навчийг зүсээд, доторх цэлцэгнэсэн зүйлийг арьсан дээрээ түрхээрэй. Ингээд 30 минутын дараа угаана. Үүнийг дор хаяж өдөрт нэгээс хоёр удаа, хоёр долоо хоногийн турш хийх хэрэгтэй. Хэрэв танд алое ургамал байхгүй бол дэлгүүрт зарагддаг алое тоснуудыг авч болно.  

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу